Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 08 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 11,3 - 14,3 градус , бусад сумдын нутгаар 14,5 -19,2 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Төвшрүүлэх сумын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Өгийнуур, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,3 – 4,3 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Хайрхан, Хашаат, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хотонт нутгаар 25,0 - 28,0 градус, бусад сумдын нутгаар 19,0 – 24,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 3,0 - 9,0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан сумдын нутгаар 23,0 - 26,0 градус, бусад сумдын нутгаар 15,0 - 20,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Цахир сумын нутгаар 31,0 градус, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар 56,0 - 59,0 градус, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт сумдын нутгаар 50,0 - 53,0 градус, бусад сумдын нутгаар 43,0 - 49,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хайрхан, Өлзийт сумдын нутгаар 8,0 градус, бусад сумдын нутгаар 2,0 – 6,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 2 – 8 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 6,2 - 42,9 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Жаргалант сумын нутгаар 42,9 мм, хамгийн бага нь Өгийнуур сумын нутгаар 6,2 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хангай, Жаргалант, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Тариат, Чулуут, Хайрхан, Булган, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 6 -15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Батцэнгэл сумын нутгаар секундэт 15 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр Цахир, Өгийнуур, Хангай, Чулуут сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургалтын байдал Эрдэнэбулган, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар, Хотонт сумын өмнө талын нутгаар Цахир сумын баруун талын нутгуудаар дунд байсан байна. Зуншлагын байдал 60 орчим хувь нь сайжирсан, 30 гаруй хувь нь дунд байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 – 4 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, отор нүүдэл зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа